Н.Чинбат: “Үе үеийн Элчин сайд нар онцгой ач холбогдол өгч хамтран ажиллаж ирсэн”

Монгол Улсын Үндсэн хуулийн цэцийн дарга Н.Чинбат Бүгд Найрамдах Солонгос Улсаас Монгол Улсад суугаа Онц бөгөөд Бүрэн эрхт Элчин сайд Ким Жун Гүг өнөөдөр /2023-3-6/ Үндсэн хуулийн цэцийн ордонд хүлээн авч уулзав.

Уулзалтын үеэр Монгол Улсын Үндсэн хуулийн цэцийн дарга “Манай хоёр орны харилцаа, хамтын ажиллагааг амжилттай хэрэгжүүлэхэд Үндсэн хуулийн шүүхийн байгууллагуудын хамтын ажиллагаа чухал ач холбогдолтой гэж үздэг. Түүний хөгжүүлэхэд БНСУ-аас манай улсад сууж байсан үе үеийн Элчин сайд нар онцгой ач холбогдол өгч хамтран ажиллаж ирсэн”-ийг онцлон тэмдэглэв.